Sunday, December 21, 2014

Монгол орны загас

Share On Facebook ! Tweet This ! Share On Google Plus ! Pin It ! Share On Tumblr ! Share On Reddit ! Share On Linkedin ! Share On StumbleUpon !

Монгол орны загас
Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлийн загас бий. Тэдгээрийн гучаад нь агнуурын загас бөгөөд Хойд мөсөн далайНомхон далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй голнуурын ай саваар тархжээ.
Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Улз, Халхын гол, Буйр, Хөх нуурт 43 зүйл загас байдаг нь мэдэгдээд байгаагийн дотор улаан далбаа, улаан живэр, Хар мөрний цурхай, Хар мөрний сугас, цагаан амар, морин загас, өлгөр цагаан, давх, Хар мөрний цулбуурт, Амарын хилэм, тул, зэвэг, Ононгийн цагаан хадар, Хар мөрний хадран, гутаарь голлоно.
Төв Азийн гадагш урсгалгүй гол мөрний ай савд багтдаг Хар, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас, говийн хөндийн Орог, Бөөн цагаан, Улаан нуур, Таацын цагаан, Адгийн цагаан, Хотон, Хоргон, Даян, Толбо, Ачит, Хонгор-Өлөн, Үүрэг, Увс болон Хангайн нурууны нуурархаг тэгш өндөрлөгийн Хүнгүйн Хар, Тэлмэн, Сангийн далай, Хөх нуур зэрэгт монгол хадран, алтайн сугас загасны гурван зүйл, могой эрээлжийн хоёр зүйл, нүцгэн жараа, бүгд долоон зүйл загас оршдгоос гурван зүйл нь агнуурын ач холбогдолтой юм. Тус ай савын загас бол өөр нутагт байдаггүй, манай орны унаган загас билээ.
Манай орны давстай, давсгүй нуур болгон загастай, тэдгээрт хүнд хортой идэж болдоггүй загас бараг үгүй юм. Судлаачдын олж илрүүлсэн ан агнуурын багаж хэрэгсэл, хөшөө дурсгал, хүн ардын хэрэглэж байсан эд агуурс дахь хээ угалз тэргүүтэн нь монголчуудын ахуй амьдрал загас агнууртай эртнээс холбоотой байсныг гэрчилдэг байна.
XVIII—XIX зууны үед монголчууд нэлээд хэдэн гол мөрөн, нуурын загасыг агнаж байжээ. БНМАУ-н үед загас агнуурын гурван үйлдвэр байсан.
Дархадын цагаан нуурын загас агнуурын үйлдвэр. Шишгэдийн сав газрын Дархадын хотгорын олон нуураас XIX зууны 70-аад оноос эхлэн загас агнаж байсан тухай оросын нэрт эрдэмтэн П. Н. По-танин өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Дархадын хотгорын загасыг 1943 оноос эхлэн үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлжээ. Эндээс барьж ашиглаж байгаа загасны дийлэнх хувийг дархадын цагаан загас, багахан хувийг тул, зэвэг, хадран эзэлдэг. Цаашид олон жилийн нөөцтэй загас агнуурыг зохион байгуулахын тулд Дархадын цагаан нуурын загасны үйлдвэрийг түшиглэж жилд 100 сая салбарсын төрлийн жараахайг өсгөх чадалтай ажилчдыг дагалдуулан дадлага олгон сургаж загас үржүүлгийн газар байгуулж ажиллуулах
«
Next
Newer Post
»
Previous
This is the last post.

No comments:

 
Copyright ©2016 Биологи • All Rights Reserved.
Template Design by BTDesigner • Powered by Blogger