ЭЛЕКТРОНИКИЙН ОНОЛ
Гүйдэл ба хүчдэлийн төрөл зорилго Тэжээлийн эх үүсвэр -радио электрон төхөөрөмж бүрийн салашгүй нэг хэсэг юм.Тэжээлийн гадаад их үүсвэр шаардлхгүй энгийн хийцтэй детекторын радио хүлээн аьагчийг ажиллуулаад нэвтрүүлэг сонсоё гэвэл зөвхөн чихэвчээр сонсох боломжтой Радио техникийн ажлыг эхлэн сонирхогч хүн тэжээтлийн эх үүсвэрээр нэг гальван элемент буюу батерей тэдний хоорондын нэгдсэн гальван элементийг ашигладаг. Ийм тэжээлийн эх үүсвэрийг анхдагч эх үүсвэр гэнэ. Эдгээр нь транзистор ба микросхем бүхий /радио хүлээн авагч, кассетны магнитфон радио станц/ зэрэг зөөврийн төхөөрөмжүүдэд өргөн хэрэглэгддэг. Харин суурин электрон төхөөрөмжид 2 дахь эх үүсвэр буюу-аккумлятор , шулуутгагч тогтворжуулагч зэргийг ихэвчлэн ашиглана. Ямар ч гальван элемент тусгай уусмал шингээсэн электролит гэж нэрлэгддэг, 2 электродоос тогтоно. Электролит электрод хоёрын химийн харилцан хамааралын үр дүнд тэдгээр дээр сөрөг цэнэгүүд хуримтлагдаж, электродын хоорондын потециал /чадамж / чадлын зөрүү үүснэ. Хэрэв электродын гаралтанд утас хүргэх юм бол тэдгээрийн чадлын зөрүүн дор цахилгаан гүйдэл урсана. Гальван элементэдхиммйн энерги цахилгаан эрчим хүч болон хувирдаг.Үүнтэй холбоотойгоор заримдаа эдгээрийг мөн гүйдлийн химийн эхүүсвэр гэж нэрлэдэг. Электролитийн зорилгоор ашиглагддаг хүчил шүлтийн уусмал бүхий гальван элементийн ажиллах зарчим зохион байгуулалтийг авч үзье онолын болон туршлагын замаар усанд хийсэн хүчил шүлтийн молекул 2 бүхэлээр унадаг үүний улмаас эдний зарим нэгэнд нь нэмэх цэнэг /нэмэх ион / харин нөгөөднь хасах цэнэг /хасах ион/ цэнэгжин бүрдэнэ. Тэгээд нэмэх цэнэгт электроны дутагдал хасах цэнэг дээр илүүдэл ажиглагдана. + - цэнэгүүд усан дотор чөлөөтэй холилдож үүний улмаас /электролит болох / цахилгаан гүйдлийг сайн дамжуулах болдог. Хэрэвэлектролитд металл ялтас ачаалах юм бол цинк тэгвэл цинк электролит 2-ын хооронд химийн урвал явагдана. Цинкийн атомууд өөрийн хоёр электроноо орхиж электролитд нэмэх цэнэг шилжинэ. Үр дүнд электролит нэмэх цэнэг авч электрон нь илүүдсэн цинкэн ялтаст сөрөг цэнэг үүснэ. Металлууд электролитэд үл уусах чадвар нь адил бишбөгөөд тиймээс хэрэв электролитэд хоср өөр металл ялтас суурилуулах юм бол тэдгээр нь түүнд тооны хувьд ялгаатай ион дамжуулж энэ хооронд нь потенциалын ялгаа үүснэ. Энэ ялгаа нь ялтасын хэлбэр болон хэмжээнээс үл хамааран ямарч төрлийн хос металл бүрт тогтмол байна. Нүүрс электролитд үл уусдаг бөгөөд харин түүний чадлыг авдаг. Өөрөөр хэлбэл электролитийн гаралт /нэг туйл / болдог. Металл болон нүүрсний гаралтаас нь утас холбох юм цинкэн ялтас нь нүүрсэн ялтас руу урсаж үүнээс электролит ба түүний дутагдал ажиглагдана. Электроны цэгцтэй хөдөлгөөн нь цахилгаан гүйлдлийг үүсгэж үүний чиглэл нь гадна хэлхээнд нэмэх туйлаас хасах туйлруу байна. Ийм гальван элементийн дутагдалтай тал нь хажуугийн бүрэлдэхүүний химийн нөлөөтэй үед /гол нь устөрөгч/ ажиллагаанд нь хүндрэл учирдаг буюу цааш металлд уусахаа бүрэн больдог. Энэ үзэгдлийг туйлшрах гэдэг. Устөргчийг электролитоос холдуулахын тулд тусгай зүйл хэрэглэгддэг. Энэ нь хүчилтөрөгчийг гаргадаг үл туйлшруулагч юм. Устөрөгч нэгдсэн хүчилтөрөгч, ус болон хэлбэржинэ. Марганц цинкийн гальван элемент арай өргөн хэрэглэгддэг хасах цэнэг нь цинкийн стакан 1а, нэмэх цэнэг нь 2 доксид марганц /MnO2/ бөгөөд нэгэн зэрэг үл туйлшруулагчидын үүргийг мөн гүйцэтгэдэг. Нэмэх электродидын гаралт нь доксид марганцад суулгасан нүүрсэн гол 3 юм. Ийм элементийн электролит нь 4,15 % нашатарын уусмал /хлор аммон, NH4C1/ юм. Элементийн дээрээс давирхай 5, хийж өгдөг ба химийн үлдэлийн нөлөөгөөр үүсэх, гаралтын жаахан зай үлдээдэг. Гальван элементийн үзүүлэлтүүд Гальван элементийн үндсэн үзүүлэлтэд цахилгаан хөдөлгөгч хүч, цахилгаан багтаамж, дотоод эсэргүүцэл, эхлэлийн гүйдэл болно. Цахилгаан хөдөлгөгч хүч гэж нэмэх хасах туйлын холбогдсон үеийн гүйдлийг хэлнэ. ЦХХ-ийн ач холбогдол нь электрод ба электролитийн химийн шинж чанар нь электродын Хэмжээнээс хамаарахгүйгээр тодорхойлогдоно. Үйлдвэрлэн гаргаж буй гальван елементийн ЦХХ нь 1.2 вольтоос 1.5вольт байна. Цахилгаан багтаамж нь уг елементийн цахилгаан цэнэг дуусах үеийн тоо хэмжээгээр тодорхойлогдоно. /Ампер, цаг/ томъёо нь: Q=I t I -цэнэглэх гүйдэл ампераар/А/ t- цэнэглэх хугацаа /цагаар/ Хэрэв гальван елементийн цахилгаан багтаамж , цэнэглэх гүйдлийн хүч мэдрэгдэж байвал , түүнд өгч буй гадаад хэлхээ, багтаамжийг цэнэглэх гүйдлийн хүчинд хувааж уг тэжээлийн эх үүсвэр цэнэг нь дуусталаа хэдэн удаа ажиллахыг тодорхойлж болно. Жишээ нь: химийн эх үүсвэрийн багтаамж нь 0.6Ма-тай тэнцүү байг. Энэ нь тухайн эх үүсвэр 60Ма /0.6А/ гүйдэлтэй ачаалал бүхий зүйлийг 10 уг гүйдлээр хангах , эсвэл 150Ма буюу /0.15а/ хүчтэй гүйдлээр 4 цагийн хугацаанд хангана гэсэн үг. Цэнэглэх гүйдэл хичнээн их байх тусам тухайн гальван элементийн ажиллах хугацаа богино байна. Химийн эх үүсвэрийн дотоод эсэргүүцэлийг уг эх үүсвэр ачаалалай байх үед гүйх гүйдлийн туйлийн хүчээр тодорхойлогдоно. Эх үүсвэрийн дотоод эсэргүүцэл хичнээн бага байна тийм хэмжээний гүйдлийн ачаалалыг үүсгэдэг. Гальван елементийн ажиллах үедээ үүсгэх гүйдэл нь битүү хэлхээгээр урсаж, ачаалалын үүсгэсэн эсэргүүцэл гальван элементийн туйлд холбогдох ба энэ нь уг елементийн дотоод эсэргүүцэл болно. Гальван элементийн дотоод эсэргүүцлээс үүссэн зарим гүйдэл ба туйлийн хоорондох хүчдэл ЦХХ ний хүчдэлийн хүчээс бага байна. Энэхүү туйлуудын хоорондох хүчдэл шинэ галван элементэд холбогдох гадаад ачааллыг, гальван элементийн эхлэлийн хүчдэл гэнэ.Гальван елемент ажиллаж: эхэлснээр түүнй цэнэг ба туйлын хоорондын хүчдэр багасна. Гадаад хэлхээг тухайн заагдсан цахилгаан гүйдэлээр хангаж чадалгүй болсон гальван элементийн хүчдэлийн төгсгөлийн хүчдэл гэнэ. Энэ нь ихэнхдээ 0.9 . . .0.8вольт байдаг. Гальван элеметийн ажиллах хугацаа , өөрөөр хэлбэл түүний туйлуудын хоорондын хүчдэл эцэстээ хүртэл багасгах нь түүний цэнэглэгдэх гүйдлийн хүчдэлээс хамаарна. Гальван элементийг холбох Хэрэв нэг гальван дийлэхээргүй цахилгаан хүчдэл илүү их зарцуулах ямар нэг цахилгаан төхөөрөмж байгаа нөхцөлд батерей /зайн тэжээл/ хэрэглэнэ. Гальван элементийг батерейнд холбох 3 арга байдаг. Цуваа, зэрэгцээ, холимог гэнэ. Цуваа холболт нь нэг элементийн нэмэх туйлыг нөгөөгийн хасах туйлтай – 2 дахь элементийн нэмэх туйлыг 3 дахын хасах туйлтай гэх мэтээр холбохыг хэлнэ. Энэ үед эхний болон төгсгөлийн элементийн чөлөөт туйл хоорондын ЦХХ ийг хэмжих юм бол батерейн дотоод эсэргүүцэл нийт ЦХХ ба цуваа холбосон бүх элементийн дотоод эсэргүүцэлтэй тэнцүү байна. Цуваа холбогдсон батерейн цахилгаан багтаамж нэг элементийн багтаамжтай тэнцүү байна. Хэрэв янз бүрийн багтаамжтай элементүүдийн цуваа холбох юм бол бүх батерейн ерөнхий багтаамжийг хамгийн бага элементийн багтаамжаар тодорхойлно. Өргөн төрхсан цуваа холбосон батерейн жишээ: 336Л, 333Л, 3336Х, 3336У / Л,Х,У ашиглалтын журамд байгаа ажиллах дулааны хэмжээг илэрхийлнэ. Л зуны, Х хүйтэнд тэсвэртэй, У аль ч нөхцөлд тохирох олон талтай / Рубин /, /Корунд/ үйлдвэрлэлээс гаргасан кроны оронд гаргасан загварууд юм. 3336 төрлийн батерейнууд цуваа холбогдсон бөөрөнхий хэлбэртэй, 336 төрлийн 3 гальван элементээс, харин / корунд/ батерей галет төрлийн 7 элементээс тогтоно. Зэрэгцээ холболт нь бүх элементүүдийн нэмэх туйлыг нэгтгэн бүх хасах цэнэгүүдийг мөн нэгтгэнэ. Батерейнээс гарсан ЦХХ нэг элементийнх нь ЦХХтэй тэнцүү байх ба цахилгаан багтаамж нь дахин n өсөж / хичнээн элементийг нэгтгэн төчнөөн дахин/ харин дотоод эсэргүүцэл нь n дахин багасна. Зэрэгцээ холбосон элементүүдийн тэжээлийн эх үүсвэрийн ба тэдний гүйдлийн цэнэгийг өсгөх гарцаагүй хэрэгтэй болсон үед ашигладаг. Холимог холболтын үед элементүүдийг бүлэг болгон хуваадаг. Бүлэг бүрт тэдгээрийг цуваагаар нэгтгэж, бүлэг элементүүдийг зэрэгцээ бүлгэлдэг . Батерейнаас гарсан ЦХХ нь цуваагаар нэгтгэсэн бүлэг элементүүдийн ЦХХ тэй тэнцүү харин цахилгаан багтаамж нь зэрэгцээгээр нэгтгэсэн бүлгүүдийн үржвэр нэг элементийн агтаамжтай тэнцүү байдаг. Холимог холболттоы элементүүдийг ихэвчлэн зөвхөн их хэмжээний ЦХХ хэрэг болсон үед төдийгүй их хэмжээний цэнэглэгдэх гүйдэл хэрэг болсон үед хэрэглэнэ. Гальван элемент болон батерейн ашиглалт Химийн эх үүсвэрийн гүйдэлийг цахилгаан хэлхээнд холбосноор түүгээр цахилгаан гүйдэл урсаж урьд тэмдэглэсэнчлэн химйн урвал явагдана. Үүний улмаас цинкийн электрод нэмэх цэнэгээ алдаж аажмаар цинкийн оксид болж металл цинк сэргээгдэх аргагүй болно. Мөн химийн эх үүсвэрийг ашиглах хэмжээгээр түүний электродууд нурж хэрэггүй болно.Радио сонирхогчдийн практикт гальван элемент ба батерейн ашиглалтын хугацааг уртасгах хэд хэдэн арга байдаг. Ийнхүү сэргээхэд зөвхөн элекролит нь хатсан ба электродын туйл нь туйлширснаас шинж чанараа алдсан тийм гальван элемент, батерейнууд хамаарна. Элекролит нь хатсан гальван элемент, батерейг сэргээхийн тулд дээд талын давирхайн түрхэцэд нь хоёр нүх гаргаж, нэгэнд нь нэрмэл /борооны ус болно/ ус хийнэ. Хэрэв цинкийн стакан байхгүй химийн урвал нь түргэн ангижирч, сэргээсний дараа гальван элемент бабатерейг дахин тэжээлийг эх үүсвэрийн зорилгоор ашиглаж болго. Хэрэв гальван элемент ба батерей хүчтэй цэнэглэснээс болж хэрэггүй болох юм бол, түүнийг зайлшгүй сэргээхийн тулд гүйдлийн өөр эх үүсвэрээс цэнэглэх хэрэгтэй. Тэмдэглэн хэлэхэл цэнэглэх замаар сэргээсэн элемент ба батерей нь идэвхитэй ашиглах явцад, өөрөөр хэлбэл цнэг нь харьцангуй хурдан хугацаанд дуусна. Энэ нь гар чийдэн, чийдэн цахилгаан тоглоом хамаарна. Радио хүлээн авагч цахаилгаан цаганд ашиглагдаж байсан батерей сэргэхдээ муу байдаг. Тийм нөхцөлд ашиглагдаж байсан элемент ба батерей, удан хугацаанд ашиглагдаж байсны улмаас элекрод нь нурж, элекролит нь хатсан байдаг. Гальван элементийг сэргээхийн тулд ЦХХ ийг зайлшгүй хэмжих хэрэгтэй /өөрөөр хэлбэл ачаалал залгаагүй байх үеийг туйлуудын хоорондын хүчдэлийг хэмжих/ ба мөн ачаалалтай байх үеийн хүчдэлийг хэмжинэ. Ачаалалын зорилгоор доорх үзүүлэлт, хязгаар бүхий эсэргүүцлийг ашиглана. 312,332 төрлийн элементэд ..........................70 ...80 ом 314-316 төрлийн элементэд ..........................40....50 ом 336-343 төрлийн элементэд ...........................25 ..,30 ом 373-374 төрлийн элементэд ............................7 .....10 ом Хрэв ЦХХ ний хүчдэл ба туйлуудын хоорондын хүчдэлтачаалалтай байх үед 0.2 воьт байх юм бол, тийм гальван элементийг цэнэглэх замаар сэргээж болно. 3336 ба / Рубин/ төрлийн батереин сэргээх чадварыг тодорхойлохдоо батереин туйлд залгах ачааллын журмаар 75...91 омын эсэргүүцэлийг ашигладаг Цэнэглэх замаар сэргээх боломжтой батереи, хэрэв түүний ЦХХ-ний хүчдэл ба ачаалал залгаатай байх үеийн хүчдэл 0.6...0.7 вольтоос хэтрэхгүй байх ёстой. /Корунд/ төрлийн батереиг цэнэглэх замаар сэргээхдээ хэрэв ЦХХ-ний хүчдэл ба ачаалалтай байх үеийн батереин туйлын хүчдэл 1.2...2 вольтоос хэтрэхгүй байх ёстой. Энэ үед ачаалалын зорилгоор 600...800 омын эсэргүүцэл ашиглана. Цэнэглэх бай цэнэглэгдэх цикл бүхэн гальван элемэнтэд сайнаар нөлөөлж сэргээнэ. Сэргээгдэж буй элемэнт хавчагч /эсвэл үүр/ Хбуюу R2 эсэргүүцлийн нэмэх туйлд холбоно. Гальван элементтэй зэрэгцээ вольтметр PU-г зайлшгүй холбох хэрэгтэй ба энэ нь сэргэх явцыг хянах үүрэгтэй. Гальван элементийн хүчдэл дөнгөж 1.7...2.1 вольт болоход л цэнэглэх үйлдлийг зогсоох хэрэгтэй. Ер нь цэнэглэх явц 5-6 цаг үргэлжилдэг. Гальван элементийг цэнэглэх байгууламжинд холбохдоо болгоомжтой байх ёстой. Гальван элементийг сэргээхдээ тэдгээрийн электродыг цэнэглэх замаар ашиглавал мэдээж хадаглагдсан цинкэд химийн урвал явагдасны улмаас туйлшрал ч үүсэхгүй, сэргэхчгүй. Хэрэв 2 3 хан ийм цэнэглэлтийн дараа тэр бүрэн ажиллагаанаас гарна.Гальван элементба батерейг иажиллах хугацааг уртасгахын тулд ашиглалтын заавар журмынх нь дагуу хэрэглэх хэрэгтэй. Батерейны гаралтыг богино холбож, оч үүсгэх замаар ажилтай эсэхийг шалгаж болохгүй. Энэ үед үүссэн их хэмжээний гүйдэл түүнийг ажиллагаанаас гарагах аюултай. Батерейн хүчдэлийг зөвхөн түүний ачаалалтай байх үед нь вольтметрээр шалгана. Эс тэгвэл алдаанд хүргэж болох ачаалалгүй ашиглагдсан батерей нь шинэ батерейн ачааллын хүчдэл шиг их хэмжээний ЦХХ агуулж байдаг. Copy and WIN : http://bit.ly/copy_win
Copy and WIN : http://bit.ly/copy_win
No comments:
Post a Comment